Урамшуулалт эргүүлүүд хүүхдийн амь аварчээ

access_time 2018-04-25 14:08

2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнтөөр ажиллуулж байгаа явуулын постонд үүрэг гүйцэтгэж байсан урамшилт эргүүлүүд Согоотын 81-1153 тоотод оршин суух иргэн Ж.Энхбатын өвлийн сууцны яндангаас үсэрсэн очноос үүдэлтэй галын аюулаас 6-12 насны Т.Дүүрэнжаргал, Т.Ариунжаргал, Т.Тэгшжаргал нарын амь насыг аварсан байна.

Баатарлаг үйлсээр гавьяа байгуулж эрдэнэт хүний амь насыг аварч Ж.Төрбат гэх жирийн нэг айлын 3 жаргал нэртэй хүүхдүүдийг хүнд нөхцлөөс гаргаж, тэдгээрийн амь нас эд хөрөнгийг хамгаалж, Монгол Улсын нэг гэр бүлийн аз жаргалыг бүтнээр нь хадгалж чадсан зоригт баатрууддаа тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн удирдах бүрэлдэхүүн хүлээн авч, баяр хүргэн, талархал, үнэ бүхий зүйл гардуулжээ.

Шинэ мэдээ