Хог бол баялаг

access_time 2018-04-24 13:29

Монголын Залуучуудын Холбоо, Монголын үндэсний радио, Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан эхлүүлсэн “Ногоон тууз“ эко аянд 20 орчим байгууллага нэгдэж өөрсдийн нөөц боломжид тулгуурлан бүтээлч үйлсийг санаачлан зохион байгуулж байна.

Аянд Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуусын сайн дурын клубууд, Ерөнхий боловсролын сургуулийн эко клубын сурагчид, экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас гадна хүсэл сохирхолоороо цахим орчинд нэгдсэн групп бүлгүүд өөрсдийн санаачлагаар нэгдэж Туул голын эрэг орчмыг цэвэрлэх 2 удаагийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцоод байна.

4 дэх давалгаа нь 2018 оны 4-р сарын 28-ны бямба гарагт Хун нуурын шувуу ашиглах, орчны цэвэрлэгээг хийх

5 дахь давалгаа нь 2018 оны 4 –р сарын 29-ны ням гарагт Хонхорын Бумбат булгийн эхийг хамгаалах зорилготой “Ногоон тууз” төгөл босгохоор төлөвлөн ажиллаж байна. Тус өдөр аяныг дэмжин нэгдэн оролцсон байгууллага, хамт олон, клубдээ талархал илэрхийлэх ажиллагаа болох ба төлөөллүүдийг модны суулгац суулгах ажилд урин оролцуулах юм.

Ногоон тууз аяны эцсийн зорилго нь хог бол баялаг болдог хэмээн ойлголтыг олон нийтэд хүргэж, бүтээлч орчныг бүрдүүлэхийг уриалан ажиллахад чиглэж байгаа юм.

Шинэ мэдээ