Нийтийн тээвэрт богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийнэ

access_time 2023-03-31 09:42

 

Яармагийн шинэ суурьшлын бүсээс Таван шар, Саппоро, Энхтайваны өргөн чөлөө рүү, Нисэхээс 3, 4 дүгээр хороолол хүртэл зэргээр тодорхой хэмжээнд богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийсэн. Нийтийн тээвэрт хамгийн урт чиглэлийн радиус дунджаар 50-60 км байдаг. Үүнийг 15 км хүртэл богиносгох судалгааг ч хийсэн. Цаашид шинээр ирж буй автобуснуудыг богино эргэлтийн үйлчилгээнд явуулж автобус хүлээх хугацааг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотод нийтийн тээврийн зургаан эцсийн зогсоол байдаг. Эдгээрийг мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тодорхой аж ахуй нэгжүүд рүү менежментийг нь шилжүүлж, иргэд, жолооч нарт илүү тухтай, тохилог орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа. Мөн шинэ суурьшлын бүсүүд рүү автобусны зогсоол төлөвлөх, түүнд тохирсон чиглэл, маршрутын судалгааг үе шаттай хийх юм.

Шинэ мэдээ