“Залуучууд судлал” эрдэм шинжилгээний хуралд 70 гаруй бүтээл иржээ

access_time 2017-12-04 15:10

Залуучууд судлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Залуучууд Судлал” үндэсний эрдэм шинжилгээний хурлын эцсийн шатны шалгаруулалт энэ сарын наймны өдөр зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хувьд илтгэлийн сэдвийг онцгойлон тусгаж байгаагаараа онцлог бөгөөд одоогийн байдлаар “Сошиал ертөнц дэх сэтгэцийн эмгэгийн илэрц”, “Хэрэглээгүй боловсрол”, “Эрх бол хөгжихүйн үндэс”, “Ажил олгогчид юу хүсдэг вэ”, “Жендерийн мэдрэмжтэй залуу”, “Залуучуудын нийгмийн оролцоо” гэсэн сэдвүүдийн хүрээнд 70 гаруй судлаачид материалаа ирүүлсэн байна. Анхан шатны шалгаруулалт буюу бичгийн шатны шалгаруулалт 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдаж эцсийн шатны бүтээлүүдийг тодруулах аж.

Эцсийн шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ий өдөр Монголын залуучуудын холбооны “Залуус танхим”-д зохион байгуулагдаж, эхний гурван байрыг шалгаруулах бөгөөд тусгай байранд 3 илтгэлийг тус тус шалгаруулна. Дашрамд дурдахад тус эрдэм шинжилгээний хурал нь үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд салбар бүрийн нийгмийн төлөөллүүд энэхүү хуралд илтгэл бүтээлээрээ оролцож, залуучууд судлалыг хөгжүүлэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж байгаагаараа нэлээд ач холбогдолтой юм. Мөн эцсийн шатны шалгаруулалтад оюутан залуус, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн салбарынхан нээлттэй оролцох боломжтой аж.

 

Шинэ мэдээ