Эрхэмбаяр: Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хоёр арга бий
Эрхэмбаяр: Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хоёр арга бий
Манай улсад умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох өвчний тэргүүн эгнээнд бичигдсээр нэлээд олон жилийн нүүрийг үзлээ. Жилд гэхэд л 300-400 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын 10 хувийг эзэлж байна. Энэхүү тоон үзүүлэлтийг бүс нутгийн зарим оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Тиймээс энэ төрлийн хорт хавдраас хэрхэн сэргийлэх талаар НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан У.Эрхэмбаяр дараах зөвлөгөөг өгч байна.
Тэрбээр “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хоёр арга л бий. Үүнд, хүний паппилома вирусийн эсрэг вакцин юм. Учир нь умайн хүзүүний хавдарын 99 хувь нь хүний паппилома вирусээр үүсгэгддэг. Энэ нь судалгаагаар нотлогдож, салбарын эрдэмтэд батласан байдаг.
Харин хоёр дахь арга нь эрт илрүүлэг, үзлэгт товлосон хугацаанд хамрагдах явдал юм. Тодруулбал, 30-60 насандаа буюу гурван жил тутамд (пап) эсийн шинжилгээ өгөх ёстой. Ингэснээр тухайн эмэгтэй энэ төрлийн ямар нэгэн эмгэгтэй бол эрт үе шатандаа оношлогдож, бүрэн эмчлэгдэх боломжтой юм” гэдгийг зөвлөлөө.
Одоогоор дэлхийн 117 улс буюу ДЭМБ-ын гишүүн орнуудын 60 хувь нь товлолын вакцинжуулалтдаа оруулж охиддоо, өндөр хөгжилтэй зарим улс орон хөвгүүддээ дархлаажуулж эхлээд байна. Бэлгийн харьцаанд эрт орох тусам папиллома вирусийн халдвар авч, умайн хүзүүний хавдраар өвчлөх эрсдэлтэй. Мөн жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар хэрэглэх, тамхи татах, биеийн дархлаа сул байх, бэлгийн хавьтагч олонтой байх зэрэг нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй.
ДЭМБ-аас 2030 он хүртэл умайн хүзүүний хавдрыг устгая гэсэн зорилт тавьж, өсвөр насны охидынхоо 90 хувийг папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтад, 35-45 насны эмэгтэйчүүдээ папиллома вирусийн шинжилгээнд хамруулахыг уриалж байна. Папиллома вирусийн халдвар бэлгийн замаар дамждаг бөгөөд халдвар авснаас хойш 10 болон түүнээс дээш жилийн дараа хавдар болон хүндэрнэ. Тав болон түүнээс дээш жилийн дараа умайн хүзүүний хавдрын урьтал шинж илэрнэ. Халдвар авсан даруйд өвчлүүлдэггүй учир урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой тавилан сайтай өвчин гэж үздэг.
Монголчууд бид хаана явна?
Монголд уг хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 96 хувь нь 30-аас дээш насны буюу ид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байна. Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэдэггүгээс бид эгч, ээжүүдээ цэл залуугаар нь алдаж байгаа нь харамсалтай.
Монгол Улс анх 2012 онд “Мянганы сорилтын сан”-гийн санхүүжилттэй төслийн хүрээнд 9-15 насны охидод папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн. Тухайн үед хэвлэл мэдээллээр энэ вакцины талаар сөрөг мэдээллүүд цацагдсанаар эцэг, эхчүүдийн эсэргүүцэлтэй тулж, вакцинжуулалтын хөтөлбөр зогссон. Манай улс анх вакцинжуулалтыг эрт эхлүүлсэн орны тоонд орж сайшаагдаж байсан бол өнөөдөр умайн хүзүүний хавдрын өвчлөл өндөртэй, иргэдээ вакцинжуулдаггүй орон болж муу жишээгээр дурьдагдах болов.
2012 онд уг вакциныг хийлгэсэн 1000 орчим охидыг вакцин хийлгээгүй мөн тооны охидтой харьцуулсан судалгааг Хавдрын үндэсний төвийн тэргүүн, доктор Б.Цэцэгсайхан ахалж хийжээ.
Доктор Б.Цэцэгсайхан, Папиллома вирусийн эсрэг вакцины үр дүн ямар байгааг судлахад охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогдсон. Жирэмслэлт, төрөлт хэвийн. Хамгийн гол үр дүн нь вакцин хийлгэсэн охидын дунд папиллома вирусийн халдварын тархалт 10 дахин буурсан үр дүн гарсан. Гэтэл вакцин хийлгээгүй охидын дунд халдвар 10 дахин өндөр байгаа ба энэ охид 10-15 жилийн дараа хавдраар өвчлөх эрсдэл өндөр гэсэн үг. Монголд эмэгтэйчүүдийн байрлалын хавдраар нас барж буй 13 хүний нэг нь умайн хүзүүний хорт хавдраар хорвоог орхидог. Энэ хавдраар оношлогдсоны дараа таван жил амьдрах магадлал 51 хувь, бусад нь нас барах эрсдэлтэй гэсэн судалгааг тэрбээр танилцуулав.
Монголд уг хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 96 хувь нь 30-аас дээш насны буюу ид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байна.
Австрали улс 2007 онд папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрөө эхэлснээс хойш өдгөө 16 дахь жилдээ дархлаажуулалт хийж, умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх шинжилгээг хүний папиллома вирусийн шинжилгээ рүү шилжүүлжээ. Ингэснээр 2030 онд умайн хүзүүний хавдаргүй улс болох зорилт тавиад ажиллаж байна. Гэтэл Монгол Улс охид, эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах дархлаажуулалтыг эрт эхэлсэн ч эцэст нь татгалзсанаар умайн хүзүүний хавдрын өвчлөл, нас баралтаар хамгийн өндөр орны нэг болчихоод байна.
Папиллома вирусийн эсрэг уг вакцин хавдраас сэргийлж буй нь нэгэнт нотлогдсон тул манай улс 2022 оноос ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажулалтын кабинетэд уг вакциныг төлбөртэй хийж эхэлсэн. 9-15 насны бэлгийн харьцаанд ороогүй охид вакцин хийлгэх ба зургаан сарын зайтай хоёр тун хийлгэвэл ирээдүйд умайн хүзүүний болон бусад хавдраас сэргийлэх боломжтой. Насанд хүрсэн хүн ч шинжилгээ өгөөд папиллома вирусийн халдваргүй бол вакцин хийлгэх болох юм байна.
Монгол Улсын Засгийн газраас Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрт 30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд хамруулах бөгөөд 33, 36, 39, 42… настайдаа гэх мэтээр гурван жилд нэг удаа Өрхийн эмнэлэгтээ хандаж, умайн хүзүүний хавдрын шинж тэмдэг байгаа эсэхийг тогтоох эсийн шинжилгээ үнэ төлбөргүй өгнө. Энэ жил 1993 оны эмэгтэйчүүд 30 нас хүрч, эсийн шинжилгээ өгөх товлолт хугацаа нь болж байна.
Анх 2012 онд дэлхийтэй хөл нийлүүлэн охидоо умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцинаар дархлаажуулж эхэлсэн Монгол Улс энэ шийдвэрээсээ ухарснаар хавдрын өвчлөл, нас баралт хамгийн өндөртэй улс боллоо. Арван жил тасалдсан папиллома вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө оруулж, охид эмэгтэйчүүдээ хорт хавдраас сэргийлэх бодлого хэрэгжүүлэх цаг болжээ.
Шинэ мэдээ
-
Мөсөн цөл рүү аялах аюултайг анхааруулжээ.
2025-08-12
-
Нохойтойгоо аялалд гарч болно
2025-08-12
-
Хэцүү замд тухтай зорч
2025-08-12
-
Лас Вегасын казиног зорих жуулчид цөөрсөн байна.
2025-08-12
-
Орон нутгийн замд зорчихдоо болгоомжил
2025-08-12
-
Хөгжлийн банкны 149 төслийг эрэмбэлнэ.
2025-08-12
-
Улсын хэмжээнд 4000 багшийн орон тоо дутахаар байна.
2025-08-12
-
Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 5013 хүүхэд өвджээ.
2025-08-12
-
АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч
2025-08-11
-
Итали руу 9 дүгээр сараас хойш аялалд явахгүй байхыг жуулчдад зөвлөх болжээ
2025-08-11
-
Титаникийн засвар үйлчилгээг дутуу хийсэн нь осол гарах шалтгаан байсан гэжээ.
2025-08-11
-
Орон сууц түрээслэхдээ урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.
2025-08-11
-
Ус дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
2025-08-11
-
Дуу цахилгаантай аадар бороо орно
2025-08-11
-
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулна.
2025-08-11
-
Сургуульд бүтгүүлэхдээ хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно
2025-08-11
-
Дунд ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулна
2025-08-08
-
SpaceX-ийн пуужин хөөргөх тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг санал болгожээ
2025-08-08
-
ДЦС-3-ын тоног төхөөрөмжийн 70% элэгдсэн учир шинэчлэх шаардлагатай байна.
2025-08-08
-
Нью-Йоркт нянгийн гаралтай өвчин дэгдэж, хоёр хүн нас барж, 58 хүн өвчилжээ
2025-08-08
-
Израильд өлсгөлөн, хямрал нүүрлэж байна.
2025-08-08
-
Японы хүн амын дунд хөгшрөлт эрс нэмэгджээ
2025-08-08
-
Тархины хагарсан цүлхэнг судсан дотроос бөглөх мэс заслыг орон нутагт хийлээ.
2025-08-08
-
Энэ жил шинэ ногооны ургацын гаралт буурна
2025-08-08
-
АНУ-ын Тусгай элч Стив Виткофф Москвад хүрэлцэн ирсэн байна
2025-08-07
-
Зэрлэг амьтдын хууль бус наймааны хэргийг илрүүлжээ
2025-08-07
-
Иргэдийг эмнэлэгт хэвтээгүй, цагтаа ирээгүй гэж хуурамч бүртгэл хийж мөнгө завшжээ.
2025-08-07
-
Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийг 87 болгоно.
2025-08-07
-
Наймдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2025-08-07
-
Нийт 4.7 тонн алт экспортолжээ
2025-08-07