Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 108 арга хэмжээг төлөвлөжээ

access_time 2023-03-24 11:01

Нийслэлийн хэмжээнд газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 108 арга хэмжээг төлөвлөсөн байна. Тодруулбал, төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулахаар 14 байршлын 93.52 га, Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, газрын зөрчлийг арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх хэсэгт 42 байршлын 1010.04 га газар, нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох чиглэлээр 50 байршлын 7.2 га-г тусгажээ. Харин нөхөн олговор олгож, газар чөлөөлөх чиглэлээр дөрвөн арга хэмжээ төлөвлөсөн. Тухайлбал, барилга байгууламжийн газрыг чөлөөлөх хэсэгт гурван байршлын 0.336 га, инженерийн шугам сүлжээ, түүний барилга, байгууламжийн газрыг чөлөөлөхөөр нэг байршил тусгасан байна.

Шинэ мэдээ