Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.

access_time 2023-03-22 11:09

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг 2016 оны сонгуулийн өмнөхөн порно жүжигчин Сторми Даниэлст мөнгө төлсөн хэргээр Нью-Йоркийн тангарагтны шүүх удахгүй буруутгах төлөвтэй байна. Тусгай тангарагтны шүүх дахин хуралдаж, яллах дүгнэлтийг гардуулах санал хураалт явуулах юм. Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байна. Түүнийг яллавал Трамп баривчлагдаж, Манхэттэний эрүүгийн шүүхэд яллагдагчаар татна. Трамп одоо Флорида дахь Мар-а-Лаго амралтын газарт байгаа юм. Трамп бол жирийн яллагдагч биш. Хуулиараа түүнийг нууц алба үргэлж хамгаалдаг. Прокурорууд түүнийг шүүх танхимд гав зүүлгүйгээр оруулахыг зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: Yahoo News

Шинэ мэдээ