Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав

access_time 2023-03-21 09:54

 

Маргаантай тэтгэврийн шинэчлэлийн үр дагавар үргэлжилсээр байгаа тул Францын Засгийн газарт хоер дахь удаагаа итгэл үзүүлэх эсэх талаар санал авахаар болжээ.

Ерөнхий сайд Элизабет Борне Үндсэн хуулийн 49:3 заалтыг ашигласан бөгөөд өнгөрсөн долоо хоногт санал хураалтгүйгээр хуулийн төслийг өргөн барьсан. Түүнээс хойш олон мянган хүн Францын гудамжинд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Хэрэв итгэл үзүүлэхгүй гэсэн саналын дүн гарвал Ерөнхийлөгч Эммануэль Макрон ажлаа алдах эрсдэлд орохгүй, харин хатагтай Борне болон Засгийн газрын зарим албан тушаалтан эрсдэлд орох юм. Тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төсөл ч хүчингүй болно.

Итгэл үзүүлэхгүй байх санал үр дүнд хүрэхгүй бол тэтгэврийн насыг 62 байсныг 64 болгох хуулийн төсөл хэрэгжих юм. Итгэл үзүүлнэ, үзүүлэхгүй гэсэн хоёр саналын нэгнийх нь зохиогч Чарльз де Курсон Засгийн газрыг огцруулах нь “энэ улсын нийгэм, улс төрийн хямралыг зогсоох цорын ганц арга зам” гэж AFP-т мэдээлэв.

Ноён Макроны холбоотнууд Үндэсний Ассамблейн доод танхимд цөөнх болсон ч итгэл үл үзүүлэх санал хураалтын дүнг эргүүлэхийн тулд бүгд сөрөг хүчин нэгдэх ёстой.

Францын Бүгд найрамдах нам 61 суудалтай бөгөөд өнгөрсөн долоо хоногт тэдний удирдагч Эрик Чиотти итгэл үзүүлэхгүй байх саналыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн.

Харин Чиотти хэлэхдээ, уг заалтыг хүчингүй болгох шийдвэр нь “олон жилийн улс төрийн бүтэлгүйтлийн үр дүн. Энэ нь “манай үндсэн хууль гүнзгий хямралд орсныг” харуулсан боловч итгэл үзүүлэхгүй байх нь шийдэл гэдэгт итгэхгүй байна.

Харин Бүгд найрамдах намын нэгэн ахмад гишүүн Аурелиен Пради Засгийн газрын эсрэг санал өгнө гэж мэдэгджээ.

49:3-ыг ашиглах шийдвэр нь Францад олон хүний ​​дургүйцлийг төрүүлж, шинэчлэлийг эсэргүүцэгчид амралтын өдөр цагдаа нартай мөргөлджээ. Тус улсын эргэн тойронд олон мянган хүн гал асааж, зарим нь цагдаа руу салют шидсэн байна.

Шинэ мэдээ