50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ

access_time 2023-03-21 09:43

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд орж ирсэн 50 автобусыг есөн дүүрэгт хуваарилсан. Дүүрэг бүрд маршрут, төлөвлөлтийг гарган жолоочийн цалин ,урсгал зардлыг нийслэлээс хариуцахаар болсон. Өглөө автобусны эцсийн буудлаас дарааллын дагуу цуварч үйлчилгээнд гардаг автобусыг буудлуудаас нэгэн зэрэг хөдөлгөснөөр хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан. Зорчигчдоос санал авахад 81.5 хувь нь энэ зохион байгуулалтыг дэмжжээ. Тиймээс цаашид энэ ажлыг үргэлжлүүлэхээр болсон байна.

Шинэ мэдээ