Үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч,бүтээмж сайжирна

access_time 2023-03-20 11:19

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан:
Манай холбоонд арьс боловсруулдаг 30 гаруй, эцсийн бэлэн бүтээгдэхүүн буюу бээлий, савхин хувцас, цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж байдаг. Мөн 700 гаруй түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бүртгэлтэй. Бидний тооцоолж буйгаар, энэ салбарт 4000 орчим хүн ажилладаг, цаашдаа энэ тоо 20 мянгад хүрэх бүрэн боломж бий. Тулгамдаж буй асуудал гэвэл Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг нүүлгэх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч, бүтээмж сайжирна. Хамгийн гол нь хөрс, усны бохирдлоос сэргийлнэ. Эмээлт эко паркийн төсөл хэрэгжээд эхэлбэл бид нүүхэд бэлэн гэжээ.

Шинэ мэдээ