Хүүхдийнхээ араа шүдийг цоорохоос өмнө фторт түрхлэг түрхүүлээрэй

access_time 2023-03-15 11:41

Хүүхдийн байнгын шүдний хувьд 6 насанд шүдэлж, араа шүд нь цоордог. Энэ араа шүд дахиад хэзээ ч ургахгүй учир хамгаалах хэрэгтэй. Араа шүд хоолыг зажилж буталдаг гол эрхтэн. Араа шүдгүй болбол хоол боловсруулах эрхтэн, ходоод, дотор, зүрх судасны өвчлөл, амьсгалын өвчин, чихрийн шижин, таргалалт, бодисын солилцооны эмгэг хам шинж гэх мэтчилэн маш олон суурь өвчин үүсэхэд нөлөөлдөг нь судалгаагаар нотлогдсон. Амны хөндийд нэгэнт бактери үржээд, хүүхдэд үрэвслийн голомт явагдсан тохиолдолд фтор үр дүнгүй. Нэг удаа фторт түрхлэг үр дүнтэй биш гэж эмч нар зөвлөж байгаа.Тиймээс эцэг эхчүүд эмч нарын зөвлөмжийн дагуу фторт түрхлэгийг хүүхдийнхээ шүдэнд фторт түрхлэг түрхүүлэх хэрэгтэй. Фторт түрхлэгийн үнэ 25-45 мянган төгрөгийн хооронд байгаа юм.

Шинэ мэдээ