Боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

access_time 2023-03-14 11:43

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-26-нд болно. Уг тэмцээнд Монгол Улсаас 8 жинд оролцохоор Энэтхэгийг зорьсон. Тэмцээний шагналын сан 2,4 сая ам.доллар юм. Алтан медаль хүртсэн тамирчин 100,000, мөнгөн медаль хүртвэл 50,000, хүрэл медаль хүрсэн тохиолдолд 25,000 ам.доллароор тус бүр шагнуулах юм байна.

Шинэ мэдээ