Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4%-иар нэмэгджээ

access_time 2023-03-14 11:39

Улаанбаатар хотод өнгөрсөн 14 хоногт цагдаагийн байгууллагад 18800 дуудлага ирсэн.Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12.5, хулгай 7.7, залилах гэмт хэрэг 36.5 хувиар багасаж, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар нэмэгджээ. Мөн гэмт хэргийн шинжтэй дуудлага 17.9, зөрчлийн шинжтэй дуудлага 6.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 28.3 хувиар нэмэгдсэн бол зам, тээврийн осол 27.3 хувиар багассан байна.

Шинэ мэдээ