Гүүрэн гарц барих учраас 7 байршилд түр зам гаргана

access_time 2018-04-03 13:51

Энэ 2018 онд Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Түүнчлэн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Эдгээр ажил нь энэ сарын 5-15-ны хооронд эхлэх юм байна. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах юм байна. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 7 байршилд түр зам гаргана.

 

 

Шинэ мэдээ