Гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц дэвшлийн талаар зөвлөлдөнө
Дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц дэвшлийн талаар зөвлөлдөж, бүс нутгийн тогтвортой ирээдүйн хүчин чармайлтыг түргэсгэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхээр ирэх 7-р сард Монгол Улсад чуулна.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх: Тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор Монгол Улсын Засгийн газраас, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай (НҮБ ГЭБГ) хамтран 2018 оны 7-р сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.
Ази, Номхон далайн бүс нутагт 1970-2016 онд гамшгийн улмаас 1.3 их наяд ам.долларын хохирол амссан гэсэн тооцоо байна. 2017 онд 200 гаруй томоохон хэмжээний гамшигт 66.7 сая хүн өртсөнөөс 6,543 нь амь насаа алджээ. Ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, хурдацтай хотжилтын улмаас бүс нутгийг хамарсан гамшгийн эрсдэл нэмэгдэж, энэ нь ган гачиг, үер, хар салхи, газар хөдлөлт, дулааны агаарын урсгал зэрэг байгалийн гамшгийн бүх хүрээг хамарч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:“Гамшгийн хохирлыг бууруулах дэлхийн төлөвлөгөө болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг НҮБ-ын гишүүн орнууд баталснаас хойш 3 жил өнгөрчээ. Азийн бүс нутгийн төлөвлөгөө бидэнд байгаа бөгөөд энэхүү бага хурал нь Засгийн газрууд болон түншүүдэд гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн тоог бууруулах, эдийн засгийн алдагдлыг багасгах зэрэг үйл явцыг хянан үзэх боломж олгох юм. Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформ”-ын үеэр “НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Манлайлагч-Төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөн ноён У.Хүрэлсүх “Бага хурал нь гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний бүс нутгийн болон хил дамнасан хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно. Азийн хөгжил дэвшил нь Тогтвортой хөгжлийн зорилго болон Тогтвортой хөгжлийн зорилт-2030-ийг амжилттай хэрэгжүүлэхэд амин чухал юм” хэмээн онцолсон юм.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизутори: “Азийн сайд нарын бага хурлын үеэр ирэх хоёр жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Энэ нь 2020 он гэхэд үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөөтэй орнуудын тоог тогтвортойгоор нэмэгдүүлэх зорилготой Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг зорилт болгоход анхаарал хандуулах юм. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг тусган гамшгийн хохиролыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшилд хяналт тавихад Ази тив хүчин чармайлт гаргаж тэргүүлнэ” гэлээ.
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга хатагтай Лоретта Хибер Жерардье ”Учирч болох хамгийн аймшигтай гамшиг хараахан тохиолдоогүй байна. Гамшгийн өндөр эрсдэлтэй Ази тивд тохиолдож буй эрсдэлийг бууруулах нь чухал юм. Азийн сайд нарын бага хурал нь Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг 3-р сард хянасны дараагаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Энэ нь Сендайн үйл ажиллагааны хүрээний зорилтуудыг биелүүлэхэд гамшгийн хохирлыг бууруулах талаарх тайлан гаргахад дэмжлэг үзүүлэх НҮБ-ын ГЭБГ-ын онлайн хэрэгсэл юм” гэв.
“Улаанбаатарын тунхаглал”-ыг батлах болон оролцогчдын сайн дурын амлалтыг авах зорилготой энэхүү хуралд ойролцоогоор 3000 гаруй төлөөлөгчид оролцоно хэмээн тооцоолж байна. Мөн бага хурлын онцлог нь үндэсний, орон нутгийн болон олон нийтийн түвшинд гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлсэн амжилтын түүхээс танилцуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн дэлгэцийн бүтээлийн уралдаан юм. Монгол Улсын Шадар сайд, 2018 оны “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг даргалагч ноён Ө.Энхтүвшин 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хотноо тус уралдааныг эхлүүлэхдээ Сендайн хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор гамшгийн эрсдэлийн удирдлагаас олсон туршлага, сургамжаа бие биедээ хуваалцахыг олон нийтээс хүссэн юм.
Бага хурлыг хэд хэдэн түнш байгууллагууд дэмжин ажиллах ба сайд нарын, техникийн болон сэдэвчилсэн уулзалт, тусгайлсан арга хэмжээ, олон нийтийн форум зэрэг арга хэмжээнүүд бага хурлын үеэр зохион байгуулагдана.
Шинэ мэдээ
-
Алуурчин халимтай хамт сэлсэн буга
2023-06-07
-
Энэтхэгт баригдаж буй гүүр хоёр дахь удаагаа нурлаа
2023-06-07
-
БНХАУ, Монгол, ОХУ-ууд хамгийн дөт замаар авто замаар холбогдох боломж бүрдэх юм
2023-06-07
-
Олон улсын мото фестиваль зохион байгуулагдана
2023-06-07
-
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарь
2023-06-07
-
Зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ
2023-06-07
-
Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль хийнэ
2023-06-07
-
Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбоно
2023-06-07
-
Пентагоны тийрэлтэт онгоцууд агаараас хөөгдөхөд хүрчээ
2023-06-06
-
Удаан хүлээсэн сөрөг довтолгоо
2023-06-06
-
Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй байхаар тохиролцжээ
2023-06-06
-
Нөхөн сонгуульд 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ
2023-06-06
-
Дөрвөн дүүрэгт замын тохижилт, үйлчилгээг хувийн хэвшил хариуцуулжээ
2023-06-06
-
Дэлхийн хэмжээний тайз засалттай, гэрлийн гайхамшигт үзүүлбэр бүхий тоглолт болно
2023-06-06
-
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэмэгдэж байна
2023-06-06
-
Нутгийн баруун хагаст дулаарна
2023-06-06
-
Энэтхэгийн галт тэрэгний ослыг дохионы гэмтэл байж болзошгүй гэж үзэж байна.
2023-06-05
-
Гайхалтай байршилтай орон сууц олны анхаарлыг татаж байна.
2023-06-05
-
Дараах байршлуудад 10 хоног халуун ус хязгаарлана
2023-06-05
-
“Гэгээн муза-17” олон улсын театрын наадам есдүгээр сард болно
2023-06-05
-
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн боллоо
2023-06-05
-
Дугуй цагаан орчмын газрыг тохижуулж байна
2023-06-05
-
Аялал жуулчлалын арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулна
2023-06-05
-
Нийслэлд 2,709 тээврийн хэрэгсэл байна
2023-06-05
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31