Маргааш орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

access_time 2018-03-28 15:59

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу маргааш 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулах гэж байна. Зарлан мэдээллийн дохиогоор байгууллага аж ахуйн нэгж, иргэд гамшиг тохиолдсон үед хэрхэн ажиллах талаар мэдээлэл авч ОБЕГ-аас зохион байгуулах сургалтанд хамрагдана.

 

Шинэ мэдээ