Давсны хэрэглээг бууруулах нь сургалт зохион байгуулагдлаа

access_time 2018-03-28 15:57

Хүнсний технологич болон тогооч нарт давсны хэрэглээг бууруулах үндэслэл, шаардлага, хоолны давсыг орлуулах аргууд, давсыг орлуулж болох бүтээгдэхүүнүүд, давс багатай хоолны цэс зэрэг сэдвээр хичээл зааж байна. Сургалтад Бродвэй, Модерн номадс, Шөлөндө, Зочин бууз, ДЦС-4 ХК-ийн “Эрчим” зэрэг сүлжээ ресторан, зоогийн газрын ахлах тогооч нар, Хаан хүнс, Атар өргөө, Өгөөж, Мах импекс, Хүн-Од, Хүнс комплекс, Мах маркет зэрэг хүнсний үйлдвэрийн технологичид хамрагдаж байна.

Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах давсны агууламжаар давсгүй, маш бага давстай, давс багатай, дунд зэргийн давстай, давс ихтэй бүтээгдэхүүн гэж 5 ангилдаг байна. Хэрэв 100 грамм тутамдаа 0,6-1,5 грамм натри агуулж байвал давс ихтэй бүтээгдэхүүн гэж үздэг юм байна.

Шинэ мэдээ