Их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй байна

access_time 2023-02-08 10:51

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 802 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.

Дараах хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна Үүнд:

“Н” нь төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан иргэний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх;
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын албан тушаалтан “С” нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын байранд цагдаагийн алба хаагч нарт иргэн “Г” зодуулсан гэх;
“Ц” нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх, түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан иргэн “Ж” хахууль өгсөн гэх;
“Б” нь Өвөрхангай аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;
“Д” нь нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна.

Шинэ мэдээ