Хоёр өнцөг: 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно, олгохгүй

access_time 2023-02-08 10:46

Иргэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг сар шинээс өмнө олгохыг шаардаж байгаа. Тиймээс энэ ногдол ашгийг олгоно хэмээн УИХ-ын 5 гишүүн мэдэгдсэн. Харин 1,072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараахад нэг хүнд 15,000 орчим төгрөг ногдох тооцоолол гарсан. Энэ нь инфляци хөөрөгдөх учраас олгохгүй гэсэн байр суурьтой байгаагаа Засгийн газраас мэдэгдлээ.
Эхний ээлжинд Тавантолгой ХК-ийн өр төлбөрийг барагдуулахад анхаарлаа хандуулж дараа нь үе шаттайгаар ногдол ашгийг олгож болно. Эрдэнэс Тавантолгой ХК жилийн нийт орлого нь 6-7 их наяд төгрөг. Иргэн бүрд хоёр сая төгрөг өгөхөд тус компанийн орлогыг бүрнээр нь хувааж өгнө гэсэн үг. Ийм бодит боломж байхгүй” гэж мэдэгдсэн юм.

Шинэ мэдээ