Туркийн эрэн хайх ажиллагаанд Монголын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана

access_time 2023-02-08 10:44

Турк улсад газар хөдлөлтийн улмаас гамшгийн нөхцөл байдал үүссэн. Тиймээс Монголын Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс нислээ. Одоогоор гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн ажиллаж байна. Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах юм. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ. Газар хөдлөлтийн гамшгийн голомтод одоо ч чичиргээ үргэлжилсээр байна. Дараа нь Сирийн газар хөдлөлтийн голомтын нурангиас иргэдийг эрэн хайх ажиллагаанд Монголын багийнхан оролцох юм.

Шинэ мэдээ