IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ

access_time 2023-02-03 10:04

Иргэд их хэмжээний мөнгөө койнд мөнгөө алдсан гэж гомдол гаргаж,  энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон. Хамгийн сүүлд 140 сая төгрөгөө алдсан иргэн хэвлэлийн бага хурал зарлан үнэнийг дэлгэсэн. Зах зээлд IHC койн гаргасан Их бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар иргэдээс татан төвлөрүүлсэн 30 тэрбум төгрөгийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан байна. Тиймээс зах зээлд манифуляци хийж олсон орлогоор мөнгө угаасан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ.

Шинэ мэдээ