Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ

access_time 2023-01-28 08:37

Монгол Улсын иргэн Г, Ж, Т, Ч нар нь бүлэглэн иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан авч, сурталчилгаа явуулах, сэтгэгдэл бичих зэргээр ашиглаж байсныг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлжээ. Тэд бүлэглэн олон нийтийн сүлжээнд холбоос үүсгэх замаар нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар ашигласан учир эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Иргэдийг цахим орчинд анхаарал татсан мэдээ мэдээлэл холбоос руу нэвтрэхгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Шинэ мэдээ