Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас

access_time 2023-01-26 08:35

Дожа муур Шиапареллигийн “2023 оны хавар-зун” загварын шоунд ирэхдээ улаан биеийн будаг бүхий , 30.000 Сваровскийн талстаар чимэглэсэн хувцас өмссөн нь толгойноосоо хөл хүртэл гайхалтай дүр төрхийг бий болгож үзэгчдийг гайхшруулсан.
Загварын ордны бүтээлч захирал Даниел Розберригийн захиалгаар урласан олны анхаарлыг татсан хувцасыг нүүр будалтын зураач Пэт МакГрат амилуулсан.Түүний багийнхан энэ ажилдаа таван цаг зарцуулсан байна. Розберри нүүр будалтын зураачийн “суут ухаант”-ыг хүндэтгэн инстаграмдаа Дожа мууртай авахуулсан зургаа нийтэлжээ.

Шинэ мэдээ