Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ

access_time 2023-01-25 08:44

Нийслэлийн нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх, хэвийн ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг багасгах хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэл шинээр нээжээ. Жанжин-Кино үйлдвэр чиглэлийн эргэлтийн урт 10.9 км, хугацаа нь 48 минут болно. Энэ чиглэлд 9 автобус хөдөлгөөнд оролцсоноор хүлээгдлийн хугацаа 4-8 минутаар багасна.

 

 

 

Шинэ мэдээ