Маргааш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”

access_time 2018-03-23 14:07

Маргааш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”. 1998 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 24-нд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр ирсэн.

Улсын хэмжээнд шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг 16-44 насныхан эзэлж байна. 2017 оны хувьд нийслэлийн хэмжээнд сүрьеэгийн шинэ тохиолдол 2254 бүртгэгдсэн.

Уг өвчлөлийн 59.6 хувь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд оржээ.Жил бүр 4000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа.

Тиймээс энэ өдөр иргэд, зорилтот бүлгийн хүн ам, залуучуудын дунд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг зохион байгуулах, халдварын тархалт, халдвараас сэргийлэх талаарх мэдээллийг хийж, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх замаар эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, сүрьеэгүй дүүрэг, хороо, байгууллага, аж ахуйн нэгжийг хөхүүлэн дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах юм.

 

Шинэ мэдээ