Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулна

access_time 2023-01-24 21:06

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулна. Ажлын явц 46 хувьтай байна. Дамбадаржаа дэд төвийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хороонд 70.7 га талбайг хамарсан төлөвлөлтийг хийж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Дэнжийн 1000 дэд төвийн хүрээнд 93 мВт-ын хийн түлшээр ажилладаг дулааны станц барина. Төслийн хүрээнд мөн Сонгинохайрхан дүүрэгт 126 айлын орон сууц, аврах гал унтраах ангийн барилга барьж буй бөгөөд 650 хүний суудалтай спорт цогцолбор, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр, 240 хүүхдийн цэцэрлэг, олон нийтийн хөгжлийн төв зэргийг барих юм.

Шинэ мэдээ