ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООТОЙГООР “БИЧИЛ ОЙН ЗАГВАР” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Энэ жил дэлхий нийтээрээ Дэлхийн ойн өдрийг “Ой ба тогтвортой хотууд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдөр БОАЖЯ, Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөр, МУИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх инстутит, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Тогтвортой хот суурин ба ой-Хүүхэд залуучуудын оролцоо” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүргийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсролын соёлын газар, МУИС-ийн эрдэмтэд, оюутнууд болон ЕБС-ийн багш сурагчдын төлөөлөл бүхий 200 орчим хүн оролцож байна.
Эхний өдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авъяас чадварыг нээж, тэднийг байгаль хамгаалахад оруулах хувь нэмрийг дэмжих, өөрийн оронд төдийгүй олон улсад таниулах зорилгоор “Тогтвортой хот суурин ба ой-Хүүхэд залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд гэрэл зургийн болон нийтлэлийн 3 үе шаттай уралдааныг орон даяар зарлаж байгаа бөгөөд уралдаанд шалгарсан гэрэл зураг болон нийтлэлийн бүтээлийг ОУ-ын “Байгаль орчны залуу сурвалжилагч” уралдаанд явуулах ажээ.
өн Чингэлтэй дүүргийн 17-р сургууль, БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р сургуулиудад “Бичил ойн загвар – Tiny forest” хөтөлбөрийг эхлүүлэхээр боллоо.
Түүнчлэн арга хэмжээний 2 дахь өдөр 21 аймаг, нийслэл, дүүргийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсролын соёлын газрын төлөөллүүдэд ахисан төвшний “UN-REDD ACADEMУ” сургалтын МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн эрдэмтэд зохион байгуулна.
Цаашид ОУ-ын экосургууль хөтөлбөр хэрэгжиж байгаа сургуулиудын 1000 орчим багш, сурагчдад “REDD+Хүүхэд, залуучуудын Академи” сургалт зохион байгуулагдах ажээ.
REDD+ гэж юу вэ?
Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах (REDD+), ойн санг хамгаалах, ойн тогтвортой менежмент болон ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хөгжиж буй орнуудын оруулах хувь нэмрийг нь урамшуулах зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийн хүрээнд бий болсон механизм юм. Энэ механизмыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын гурван агентлагаас санаачлан UN-REDD хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол улс 2011 онд UN-REDD хөтөлбөрийн түнш орон болсон.
Шинэ мэдээ
-
Энэтхэгийн галт тэрэгний ослыг дохионы гэмтэл байж болзошгүй гэж үзэж байна.
2023-06-05
-
Гайхалтай байршилтай орон сууц олны анхаарлыг татаж байна.
2023-06-05
-
Дараах байршлуудад 10 хоног халуун ус хязгаарлана
2023-06-05
-
“Гэгээн муза-17” олон улсын театрын наадам есдүгээр сард болно
2023-06-05
-
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн боллоо
2023-06-05
-
Дугуй цагаан орчмын газрыг тохижуулж байна
2023-06-05
-
Аялал жуулчлалын арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулна
2023-06-05
-
Нийслэлд 2,709 тээврийн хэрэгсэл байна
2023-06-05
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29