Халдварт өвчнөөс сэрэмжил

access_time 2018-03-15 17:29

Цас хайлан шар усны үеэр үүсч, хөрс бохирдож байгаатай холбоотойгоор цусан суулга, сальмонеллёз, энтеровирус зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэж байна. Бохирдсон хөрс, усанд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг. Цусан суулга өвчний үүсгэгч хөрсөнд 2-4 сар хадгалагддаг бөгөөд энэ онд цусан суулга өвчнөөр 521 хүн өвчилсөн нь өмнөх оны мөн үеэс 231 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Тиймээс Эрүүл мэндийн яам дараахь зөвлөмжийг гаргажээ.

Үүнд:

  • Ундны усыг баталгаатайэх үүсвэрээс авах
  • Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
  • Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
  • Усны савыг долоо хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
  • Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях;
  • Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх;
  • Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах;
  • Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
  • Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт..,)-оор халдваргүйтгэх, авгалдай устгал хийх
  • Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах
  • Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байх.

 

 

 

 

 

Шинэ мэдээ