НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ БОЛГОНО
Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч нар хамтран хяналт, шалгалт явуулж байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 тоот захирамжийг хэрэгжүүлэх, Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд ажиллуулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.
Тус шалгалтыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний 5 шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад явуулна. Шалгалтын хүрээнд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.
Иймд иргэд та бүхэн автозамын нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Шинэ мэдээ
-
Пентагоны тийрэлтэт онгоцууд агаараас хөөгдөхөд хүрчээ
2023-06-06
-
Удаан хүлээсэн сөрөг довтолгоо
2023-06-06
-
Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй байхаар тохиролцжээ
2023-06-06
-
Нөхөн сонгуульд 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ
2023-06-06
-
Дөрвөн дүүрэгт замын тохижилт, үйлчилгээг хувийн хэвшил хариуцуулжээ
2023-06-06
-
Дэлхийн хэмжээний тайз засалттай, гэрлийн гайхамшигт үзүүлбэр бүхий тоглолт болно
2023-06-06
-
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэмэгдэж байна
2023-06-06
-
Нутгийн баруун хагаст дулаарна
2023-06-06
-
Энэтхэгийн галт тэрэгний ослыг дохионы гэмтэл байж болзошгүй гэж үзэж байна.
2023-06-05
-
Гайхалтай байршилтай орон сууц олны анхаарлыг татаж байна.
2023-06-05
-
Дараах байршлуудад 10 хоног халуун ус хязгаарлана
2023-06-05
-
“Гэгээн муза-17” олон улсын театрын наадам есдүгээр сард болно
2023-06-05
-
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн боллоо
2023-06-05
-
Дугуй цагаан орчмын газрыг тохижуулж байна
2023-06-05
-
Аялал жуулчлалын арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулна
2023-06-05
-
Нийслэлд 2,709 тээврийн хэрэгсэл байна
2023-06-05
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30