Гурван ихэр хүүхэд төрлөө.

access_time 2017-11-30 17:35

Орхон аймагт 11 дүгээр сарын 29-нд гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Нэг хүү, хоёр нь охин ихрүүд БОЭТ-ийн төрөх, эмэгтэйчүүдийн тасагт төрсөн.  Ихрүүд 2 кг 200, 2 кг 150, 2 кг 140 граммын жинтэй.  Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байна. Гурван ихрийн ээж Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикд ажилладаг. Гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 3 ихэр хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь Орхон аймагт 3 ихэр хүүхэд төрсөн 2 дахь тохиолдол юм.  Өмнө нь 13 жилийн өмнө Орхон аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байжээ. 2017 он гарснаас хойш аймгийн хэмжээнд 2338 эх амаржсан байна.

Шинэ мэдээ