Шар усны үерт автахаас сэрэмжил

access_time 2018-03-14 17:07

Нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаныхан шар усны үерт автаж болзошгүй газарт амьдарч буй иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгч,  шар усны үерт автахаас сэрэмжлүүлэв. Улаанбаатар хотод үер усны хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүйгээр буусан 1279 айл өрх, 321 аж ахуйн нэгж байдаг. Улиастайн голын даланг 1973 онд барьсан. 1980 оноос хойш засвар хийгээгүй. Улиастайн голын даланд 60 гаруй айл оршин суудаг.  Даланг 1973 онд барьсан бөгөөд 1980 оноос хойш засвар хийгээгүй. Одоогийн байдлаар хана, хавтан нь нурсан байна.

Иргэдийг  өөрсдийн амь нас, эрүүл мэнддээ анхаарч шар усны үерийн гол бүс болох далан суваг шуудуунд ойр оршин суухгүй байхыг анхаарууллаа.

Шинэ мэдээ