ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ БУУРУУЛАХ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛНА
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо. Зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн байдал түүний шалтгаан зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн цашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлууд цаашид авах арга хэмжээний талаар ярилцав.
Нийслэлийн дүүргүүд зам тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.Зам тээврийн ослын шалтгаан,нөхцөл байдал дүүргүүдийн нутаг дэвсгэр бүрт өөр байгаа учир бодлого тодорхологчидтой хамтран асуудлаа шийдвэрлэхээр болжээ.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай, хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд өнгөрсөн 2017 оны байдлаар зам тээврийн осолтой холбоотой 17 мянган дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослоос үүдэн 2016 онд 30 иргэн амь насаа алдсан бол 2017 онд 39 иргэн амиа алджээ. Хүний амь эрсдсэн зам тээврийн ослын дийлэнх нь дүүргийн алслагдсан замуудад гарсан байна. Тухайлбал Эмээлт, 52-ын даваа, 361-ийн гарам дээр зам тээврийн ослууд түлхүү гарчээ.
Замын хөдөлгөөний соёлгүй, cогтууруулах ундаа хэрэглэн жолоо барьсан зөрчлүүд зам тээврийн осол гарахад нөлөөлж байгаа нь үнэн. Гэвч үүнээс гадна хот төлөвлөлт, дэд бүтцийн шийдлүүд зам тээврийн осол гарах гол шалтгаан болж байгаа гэж замын цагдаагийн албан хаагчид хүлээн хэлж байна. Тэгвэл үүнтэй холбоотой судалгаа, тооцоо хийж мэргэжлийн хүмүүстэй хамтран замын дэд бүтэц болон бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж эхэлсэн. Зарим ажлууд тун удахгүй эхлэхэд бэлэн болоод байгаа гэж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэллээ. Гэвч энэ бол осол, аваар буурна гэсэн баталгаа биш. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох асуудал ч тун чухал гэв. Мөн захын дүүргүүдийн алслагдсан замуудад хяналт шалгалтгаа өндөрсгөх шаардлага байгаа тухай дурдлаа гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Шинэ мэдээ
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24
-
Хорватын хойд Адриатын эрэг сэтгэл татам бүс нутаг
2023-01-24
-
Цэнгээнт бүжгийн студид 10 хүний амийг хөнөөсөн этгээдийг олжээ
2023-01-24
-
Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулна
2023-01-24
-
Бизнес инкубатор сургалтын төв хоёрыг барьжээ
2023-01-24
-
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа болно
2023-01-24