Монгол төрийн эмгэнэл
Нүүрсний хулгайн хэрэг дүн өвлийн хүйтнээр иргэдийг жагсаан, цээж нүцгэн эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэлээ. Ганц нүүрсний хулгай гэлтгүй Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, төмөр замын төслүүд гээд шил шилээ дарсан олон хэргүүдийг эрх баригчид илчилснээс манан бүлэглэл Монгол орны хөгжлийг хэрхэн хулгайлж байгааг олон нийт мэдэх болсон. Иргэд жагсаад эхэлмэгц эрх баригчид хамгаалалт авч, гарч уулзаагүй нь олны бухимдлыг төрүүлэв. ХЭҮК-оос шаардлагыг нь хүлээн авах хэрэгтэй гэдгийг сануулсан. Ерөнхий сайдын зөвлөх гуйлган байж бичгийг нь авсан ч жагсагчид Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардсан юм. Даарсан уу айсан уу аль эсвэл улстөрчдөөс болов уу ямар ч байсан гарч ирсэнгүй. Харин түүний оронд УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулна гэдгээ хэллээ.
Жагсаал үргэлжилсээр төрийн ордоны эргэн тойрны замыг хааж, урд талын сүлд модыг шатаан, 4 иргэнийг гэмтээн, 4 цагдаагийн толгой хагалах хүртлээ асуудал хүндэрсэн. Олон нийт жагсаж болно, гэхдээ 7 дугаарын сарын 1-ний алдааг давтаж болохгүй гэдгийг цахимаар анхааруулсаар л. Жагсаалыг зохион байгуулагчид, өдөөн турхирагчид нь энэ гэж олон хүний нэр хэвлэлээр гарсан ч тайван жагсаал буруу талдаа эргэвэл бид арга хэмжээ авна гэж цагдаагаас мэдэгдсээр жагсаалыг тараасан. Үзэл бодлоо илэрхийлэх гэсэн иргэдийн тайван жагсаал түмний үрсийг хохироох бужигнаан болох ёсгүй. Нийт 7 их дээд сургуулийг оюутнууд хичээлээсээ чөлөө аван жагссан гэх энэ жагсаалд ерөнхий боловсролын хүүхдүүд ч очсон.Тиймээс насанд хүрээгүй хүүхдүүдийг аюултай нөхцөл байдлаас татан авахыг эцэг эхчүүд сануулсан юм. Засгийн газраас нууцын зэрэглэлд оруулсан газрын тосны хийн хоолойн, төмөр замын, усан цахилгаан станц, Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэрийн оффтейк гэрээг нууцаас гаргана гэдгээ хэллээ. Тавантолгойн ордоос 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан. ХХЕГ-ын улсын хилээр нэвтрэгчийг бүртгэдэг мэдээллийн сангийн мэдээллийг устгасан зэрэг олон “но” хэвлэлээр бичигдсээр байна. Хэрэг илэрч, үнэн ялах хүртэл хэрэг замхарчихгүй, төсвөөс хулгай хийгсэд багасаасай билээ гэж иргэд хүлээж байна.
Нүүрсний хулгайчдыг нуун дарагдуулах, мартагнуулах боломжгүй гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн ч улстөрчдийн нэрийг зарлахаас татгалзав. АТГ-аас нэр бүхий 82 хүнийг Хөгжлийн Банкны гэмт үйлдэлтэй нь холбогдуулж, прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх санал хүргүүлснийг урамжиллаа. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол бол Оюутолгой, ГОК, Тавантолгой гэдэг гурван том хулгайн объекттой. Нүүрсний хулгайчдын хамгийн том нь “MCS”-ийн Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан болон Голомтын Д.Баясгалан АТГ-ээр шалгуулна гэж зарласан. Хүн намын Т.Доржханд Нүүрсний хулгай бол эзэнтэй, тодорхой мөнгөн дүнтэй буух эзэнтэй буцах мөртэй хэргүүд. Бидэнд баримт бий гэж зарлав. АН-ын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа МАН-ын дээд албан тушаалтнуудтай танил хүмүүс нүүрсний хулгай хийж, мафи бий болсон. Хөгжлийн Банкны асуудал, нүүрсний хулгайн асуудлыг эрх баригчид АН руу чихэх гэж байна. Тиймээс бид шалгана хэмээн мэдэгдлээ. Ямартаа ч нэг нь хэрэг илрүүлэх гэж хөөн нөгөө нь баригдахгүй гэж зүтгэсэн муур, хулгана болсон улстөрийн тоглоом дундаас үнэн илэрч, буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстой. Жагсаал цуглаан болохоор түмний үрс хохирч, авлига авсан идсэн уусан хүмүүс ард нь хоцордог байх ёсгүй. Өнөөгийн Монгол төрийн эмгэнэл бол шударга ёс бүрэн алдагдсных. Шударга гэж өөрийгөө нэрлэсэн шулаачид эх орны хөгжлийг хэдий хүртэл хойш татах гэсэн юм бол. Иргэд ард түмний амьдрал хүнд байхад албан тушаалтнууд ажлаа хийхгүй байгааг сануулаар л байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд хүртэл амьдралаа уйлаад ярихыг хараад ухаарах удирдлагууд олон байгаасай билээ. .
Шинэ мэдээ
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28