ЧӨЛӨӨТ БӨХИЙН 2018 ОНЫ ӨСВӨР ҮЕИЙН УАШТ БОЛНО

access_time 2018-03-12 15:29

Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат  тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит 2018 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ гуравдугаар сарын 16-18-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Тэмцээн 03 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд болно. Хахухо сан, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд нэг багаас эмэгтэй 10, эрэгтэй 10 тамирчин оролцох юм.

Шинэ мэдээ