Нийгмийн зэрлэгшил, сэтгэлзүйн харгислал
Нийгэм өөрчлөгдөж гэмт хэргийн гаралт нэмэгдэж урьд өмнө сонсогдож байгаагүй хэргүүд гарах боллоо гэж гайхацгаан, цахимаар муудалцагсад олон болж. Арван жилийн хүүхдүүд найзынхаа амь насанд хүрч, цахимаар инстраграммыг нь дагадаг бүсгүйн толгойг индүүгээр хагалж, төрийн албан хаагчид нэгнээ хүчирхийлж, амь насанд нь хүрч, багш нь сурагчаа зодож гэнэ гээд олон хэргүүд сэтгэл өвтгөнө. Нийгмийн зэрлэгшлийг хэн бий болгоод байгаа юм бол. Бодвол дарга нар цар тахал, эдийн засгийн хямрал, инфляц үнийн өсөлт рүү л чихэх байх. Үнэндээ бол улс төр, бизнесийн бүлэглэл мафийг дагасан тролл багууд ажиллаж сонгуулийн үед нэр дэвшигчдэд хэрэглэдэг явуургүй аргаа энгийн иргэдэд хэрэглэн, зориуд бодлогоор хар бүхнийг цацаж, цахим сүлжээг муу муухай үг, үйлдлээр дүүргэх болсноос л тэр. Монголын иргэдийн 82% нь интернэт хэрэглэж байгаа гэх. Энэ их хэрэглээнд хүүхдүүд аль хэдийн нэгдсэн та бүхний бичиж буй бүхнийг харж, хийж буй үйлдлийг даган дуурайж, хар технологи бүрийг хараад сууж байгаа. Ирээдүй хойчийнхоо залуус, жаахан үрсийн сэтгэл зүй рүү чулуу шидвэл өтлөхийн цагт өөрт чинь үр хүүхдэд чинь очдог жамтай. Энийг л зайлуулчихвал болох гээд байна. Тэрийг унагавал тийм албан тушаалд очно, тэдэн төгрөг унагана гэж тооцоолоод бусдын өмч рүү ч халддаг болж. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдгийн үлгэрээр өөрсөдтэйгээ таарсан хүмүүсээр баг бүрдүүлж нийгмийг бохир бүхнээр харлуулж байна. Өнөөдөр та бусдыг дээрэлхэж, буруу бүхнийг хийж болно. Маргааш таны хөлд чинь тушаа, хүзүүнд чинь гинж болж, толгойг чинь тогшиж алх, сэтгэлийг чинь өвтгөх бул хар чулуу болно. Монголчууд эвлэн нэгдэж, хамтарсан үедээ л хүчирхэг байдаг. Нэг нэгэндээ тусалж дэмждэг, нийлээд хийдэг, унасан нэгнээ өргөөд босгодог, уруудсан нэгнээ түшээд авдаг ард түмэн. Нийгмийн сэтгэл зүйг зориуд битгий гэмтээж, харгис үйлдэл хий. Хэрээс хэтэрсэн ухаангүй үйлдэл хийж, эх орныхоо хөгжил дэвшлээс хумслагсад нийгмийн зэрлэгшилийг бий болгож, нийтийн сэтгэлзүйг харгисаар сүйтгэж байна. Авлига авч, ард түмний татварын мөнгөнөөс хулгайлсан нь багадаад эх орны ирээдүйн залуусын хүмүүжил боловсролд буруу нөлөөлөл үзүүлэх чинь арай хэтэрнэ. Явуургүй технологи, ядарсан арга чинь хол явахгүй. Залуусын ажил амьдрал, хайрыг хүртэл ноёноо булаалдсан хатад шиг болгож хараал хэрүүлийн бай болгож байгаа нь харамсалтай. Бусдын амьдрал руу орох эрх та нарт байхгүй. Булхай булай бүхэн чинь илрэх цаг ирнэ.Бурхан байгаад ч та нарт туслахгүй байх. Хэрээс хэтэрсэн ухаангүй үйлдэлтэй удирдлагууддаа гүн эмгэнэл илэрхийлье. Зөв яв зөөлөн гишгэ.
Шинэ мэдээ
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28