Шанхай хотод COVID-ийн эсэргүүцлийн жагсаал болжээ

access_time 2022-11-28 11:02

Хятадын COVID-19-ийн хатуу хоригийг эсэргүүцсэн жагсаал санхүүгийн төв Шанхай хотод болсон. Энэ жагсаал нь Шинжааны Өрөмч хотын нэгэн өндөр байшинд гал гарч, 10 хүн амиа алдсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлснээс болсон. Барилгад ковидоос шалтгаалж хэсэгчлэн хориг тавьж түгжигдсэн учир оршин суугчид гарч чадахгүй гэж интернет хэрэглэгчид сэрэмжлүүлсэн ч хотын удирдлагууд үүнийг үгүйсгэсэн юм. Үүний улмаас олон хүний амь эрсэдсэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй гэж олон нийт үзэн хотын удирдлагуудыг буруутгаж байгаа аж.
Эх сурвалж: Ройтерс

Шинэ мэдээ