Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 16% нь орчныхоо цасыг цэвэрлэлээ

access_time 2022-11-28 10:55

Цас цэвэрлэгээнд зам, талбайн цэвэрлэгээний 18 байгууллагын 1063 үйлчилгээний ажилтан тусгай зориулалтын 151 машин техниктэй ажиллалаа. Улмаар авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын 173.5 тонн бодис, 190 тонн давс цацсан. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 380 гаруй ажилтан 61 техник хэрэгсэлтэй уртасгасан цагаар ажиллаж, зам талбайн цас, мөсийг хусаж цэвэрлэсэн.
Мөн нийслэлийн есөн дүүргийн 2836 аж ахуйн нэгж байгууллага 194,394 ам метр талбайн цэвэрлэгээг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэвэрлэгээнд гарсан 2836 аж ахуйн нэгж нь үүний 16 хувь юм.Тиймээс орчныхоо 50 м газрыг цэвэрлэхийг аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.

Шинэ мэдээ