Олимпоос медаль авбал 10 сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал авах боломжтой

access_time 2022-11-25 08:58

Олимпоос медаль хүртсэн тамирчдад улс орнууд 90 мянган ам/доллараас 300 мянган ам/долларын нэг удаагийн дэмжлэг үзүүлдэг. Харин Сингапур улс олимпын наадамд алтан медаль хүртсэн тамирчдад хамгийн өндөр буюу 744 мянган ам.доллар олгодог. Манай орны хувьд  амжилт үзүүлсэн тамирчдад сар бүр 500 мянгаас 10 сая төгрөгийн урамшуулал олгодог байна Энэхүү мөнгийг тамирчид тэмцээн уралдаанд бэлтгэх, техник хэрэгслээ сайжруулах, шаардлагатай үед замын зардалд хэрэглэдэг байна. Монголын Үндэсний олимпын хорооноос ирэх жилийн олимп хүртэл энэ урамшуулал хэвээр үргэлжлэх бөгөөд тухайн үед үзүүлсэн амжилтаас шалтгаалж урамшуулалыг үргэлжлүүлэн олгох эсэхийг шийдвэрлэнэ гэв.

Шинэ мэдээ