Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багц гардууллаа.

access_time 2022-11-25 08:55

Бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах, айл өрхийн дотоод орчны бохирдлыг бууруулах, тав тухтай, дулаан өвөлжих боломжийг хангах ажлын хүрээнд Орхон аймгийн зорилтот бүлгийн 50 өрхөд Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП багц гардууллаа. Энэхүү чип нь өрхийн санхүүд хэмнэлттэй бодит шийдэл бөгөөд бүтээгдэхүүнийг ашиглахад хялбар, гэрийг жигд хэмээр халаах боломжийг бүрдүүлдэг юм. Дээрх бүтээгдэхүүнийг Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол Улсын Засгийн Газрын хамтран хэрэгжүүлж буй “Эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол болон олон улсын инженерүүдийн ур ухаанаар бүтээжээ.

Шинэ мэдээ