Оюутны аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд МУБИС шалгарлаа.

access_time 2018-03-06 16:40

Монголын оюутны спортын холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, МУБИС хамтран зохион байгуулсан Монгол улсын оюутны аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Нийт эрэгтэй, эмэгтэй долоон жинд 13 Их дээд сургуулийн 170 тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна.

Нэгдсэн дүнгээр МУБИС тэргүүн байр, дэд байранд ҮБТДС, гутгаар байранд Аварга дээд сургууль тус тус шалгарлаа.

 

 

Шинэ мэдээ