Өвөл, хаврын бэлчээрийн даац нийт малын 40 хувьд л хүрэлцэхээр байна

access_time 2022-11-24 10:12

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн хувьд малчид 1.1 сая тонн өвс, хадлан буюу нийт бэлтгэвэл зохих өвсний 94.0 хувийг бэлтгэсэн. Гол эрсдэл нь энэ жил улсын хэмжээнд нийт 71.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоолол гарсан нь өвөл, хаврын бэлчээрийн даац нийт малын 40 хувьд л хүрэлцэхээр байгаа аж. Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учраас махны экспортыг нэмэгдүүлж малчид, ААН, байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга нарт анхаарч ажиллахыг сануулсан. ХХААЯ-наас үхрийн махнаас бусад экспортын махны квотыг цуцалжээ.

Шинэ мэдээ