“Ирээдүйн Эзэд” мэргэжил сонголтын аян орон даяар эхэллээ

access_time 2018-03-06 16:39

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны тавдугаар сарын 1-ны хооронд зохион байгуулж байна.

Энэ үеэр ахлах ангийн сурагчдад “Оюуны чадвар” ТББ-ын тэргүүн Г.Мөнгөн “Монгол улсын хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн төвшин, хандлага, залуучуудын буруу дадал зуршлын талаар”, МУИС-ын дэд профессор Н.Болдмаа “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нь” лекцийг тус тус тавьсан юм. Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө

Шинэ мэдээ