“Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

access_time 2022-11-23 10:30

“Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа энэ оны арваннэгдүгээр сарын 28-нд “Corporate” зочид буудлын Convention hall-д зохион байгуулагдана. “Монгол мах” чуулга уулзалтаар махны салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлнэ. Мөн “Монгол мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн, амталгаат худалдаанаас гадна шоу үзүүлбэр, хоол үйлчилгээ гарч, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх төвүүд ажиллана.

Шинэ мэдээ