Нүүрсний хулгайг шалгахад одоогоор 5 их наяд төгрөгийн бодит хохирол улсад учирсан гэсэн дүгнэлт гарчээ

access_time 2022-11-22 11:15

Хулгай хар мөртэй гэж үнэн аж. УИХ-аас нүүрсний хулгайг шалгах түр хороог ажиллуулж эхэлсэн. Шалгалтын эхний дүнгээр 5 их наяд төгрөгийн бодит хохирол улсад учирсан гэсэн мэдээлэл гарсан байна. Хилээр гарсан нүүрсний Монгол, Хятадын хилийн шалганы мэдээлэл зөрсөн. Нүүрсийг вагоноор зөөж хорих ангийн хашаанд буулган кантейнерт ачин гаргасан гэж үзэн шалгаж байгаа аж. Нийт 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсныг хуулийн байгууллагад нотолшгүй баримтын хамт бүрдүүлэн өгсөн ч 4 жил шалгасаар байна. Үр дүн алга гэж Ч.Хүрэлбаатар хэлсэн. Түүнчлэн 3000 машин хилээр хоосон гарсан гэсэн мэдээлэл гарч хяналт шалгалтын ажил хийгдэж эхэлжээ. Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал 17 удаа хойшилсон шиг нүүрсний хулгайн хэрэг шалгагдаж байна гэсээр хэдэн жил болж мэдэх нь гэж олон нийт шаардаж эхэллээ.

Шинэ мэдээ