Иргэд түргэн тусламж дуудаад машин нь хаана явааг нь утаснаасаа харж болно

access_time 2022-11-22 11:11

Түргэн тусламжийн төвийн багийн байршлын маршрутыг дуудлага өгсөн иргэний утсанд дамжуулах системийг хөгжүүллээ. Өмнө нь дуудлага өгсөн иргэн түргэний машин хаана явж байгааг мэдэх ямар ч боломжгүй, тусгай дугаарт олон дахин залгаж ачаалал үүсгэдэг байсан. Шинэ систем нэвтэрснээр ачаалал буурч, байршил тодорхой болох боломж үүсэж байгаа юм. Системээ 2023 онд илүү хөгжүүлж, аппликейшн болгох, машин хаана яваа мэдээлэл очихоос гадна эмч очтол авах арга хэмжээг зөвлөгөө байдлаар хүргэх зэрэг үйлчилгээг оруулах болно. ТТҮТ эмнэлгийн зориулалтын 88 автомашинтай. Үүнээс 70 автомашинд GPS суурилуулсан. Үлдсэн машинд ойрын хугацаанд GPS суурилуулах аж.

Шинэ мэдээ