Киоск машинаас үзлэгийн цаг, шинжилгээний хариугаа авч болно.

access_time 2022-11-22 11:10

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь “И-Клиник” ХХК-тай хамтарч, нийслэлийн хэмжээнд киоск машинаас ойрын 20 хоногийн хугацаанд эмнэлэгт үзүүлсэн эрүүл мэндийн хуудсыг цаг алдалгүй хэвлэх, үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариу авах боломжтой болж байна. Эдгээр үйлчилгээг цахимжуулснаар иргэд цаг хэмнэхээс гадна авлига, хүнд суртлаас сэргийлэх олон давуу талтай. Мөн энэхүү систем нь Е-Mongolia систем болон эмнэлгийн дотоод удирдлагын системд шууд холбогдсон. E-Mongolia аппликейшнээс иргэн цаг авч, зөвхөн цагтай өдөр үзүүлдэг бол киоск машинаас тухайн өдөр цаггүй байсан ч нэмэлт цаг авах боломжтой болох юм. Одоогоор киоск машины зөвхөн үзлэгийн цаг, шинжилгээний хариу авах үйлчилгээг нь идэвхжүүлж хагас жилийн өмнөөс хэрэглээнд нэвтрүүлсэн. Иргэд тус машинаар өдөрт 1000 орчим цаг захиалж байна.

Шинэ мэдээ