Хоёр өнцөг: Сураггүй болсон охин олдсон, олдоогүй

access_time 2022-11-21 09:44

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 16 настай охин хамаарал бүхий этгээдийн хамт самар түүхээр явсныг тогтоосон тул эрэн хайх ажиллагааг зогсоосноо цагдаагийн байгууллага мэдээлсэн. Гэтэл энэхүү мэдээллийг ар гэрийнхэн нь үгүйсгэж, охин нь одоо болтол олдоогүй байна. Мөнгөнморьт руу мод руу гарсан гэж сураг сонссон гэдгээ хэлжээ. Цахим сүлжээнд иргэд цагдаагийнхан охиныг хамаарал бүхий этгээдтэйгээ самар түүхээр явсан гэж хэлсэн нь буруу. Энэ нь охиныг сургуульдаа сурах боломжгүй болгоно, хүний эрхийг зөрчсөн сөрөг нөлөөтэй мэдээлэл гэсэн шүүмжлэл гарсан юм. Гэр бүлдээ хэлэлгүй явсан нь охиныг зөвтгөх ямар ч боломжгүй ч мэдээлэл өгөхдөө мэдрэмжтэй байхыг сануулсан нь буруутгах аргагүй юм. Охин гэрээсээ найзтайгаа уулзаад ирье гээд гарсан аж.

Шинэ мэдээ