Төсөвт бүхэлд нь хориг тавихыг хүсэв.

access_time 2022-11-21 09:43

Дэлхий нийтийн хэмжээнд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрч, иргэд инфляцийн өмнө сөхөрч байна. Монголд гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу болсон. 19 их наяд 50 тэрбумын орлоготой, 20 их наяд 475 тэрбумын зарлагатай төсөв баталлаа. Төсвийн алдагдал нь 1.4 их наяд төгрөг болсон тул ирэх онд ард иргэдийн амьдрал хүндэрч мэднэ. Тиймээс 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавихыг Ерөнхийлөгчөөс АН-ынхан хүсэв. Хариулт нь үгүй гэвэл асуудал хүндэрч мэдэх учраас хэсэгчилсэн хориг тавьж магадгүй гэж таамаглагсад олон болсон. Ард иргэдээс санал асуусан шүү гэсэн үгээр эрх баригчид сөрөг хүчнийхний амыг таглаад өнгөрөх магадлалтай л байна.

Шинэ мэдээ