Нэмэлтээр нийтийн эдэлбэрт бүртгэгдсэн газрын 13 байршилд тохижилт хийнэ

access_time 2022-11-18 10:27

2009 оноос нийтийн эдэлбэрт газар бүртгэн, баталгаажуулж эхэлсэн. Нэмэлтээр 16 байршлын 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр болжээ. Үүнд:
Баянгол дүүрэгт таван байршил бүхий 0.61 га
Баянзүрх дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.31 га
Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршил бүхий 0.25 га
Сүхбаатар дүүрэгт гурван байршил бүхий 2.07 га
Хан-Уул дүүрэгт нэг байршил бүхий 0.43 га
Чингэлтэй дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га газар хамрагдаж байна. Үүнээс нийт 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэсэн. Эдгээрээс хоёр байршилд тоглоомын талбай, 13 байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол байгуулах юм.

Шинэ мэдээ