Элон Маск: Twitter-ийн ажилтнууд үдийн хоолны мөнгөө өөрсдөө төлнө

access_time 2022-11-16 09:24

Твиттер компанийн захирал Элон Маск Сан Франциско дахь төв байрны ажилчдын хоолны үйлчилгээнд жилд 13 сая доллар зарцуулдаг. Гэтэл оффист бараг хэн ч ирдэггүй. Тиймээс Twitter-ийн ажилтнууд үдийн хоолны мөнгөө өөрсдөө төлж эхэлнэ гэж жиргэжээ.
Харин твиттерийн ажилтан, үл хөдлөх хөрөнгө, ажлын өөрчлөлт хариуцсан дэд захирал асан Трейси Хокинс Маскийн хоолны зардлын 400 долларын тооцоог эрс эсэргүүцэж “Энэ бол худлаа гэж мэдэгджээ. Тэрбээр нэг хүний хоолонд ​​өдөрт 20-25 доллар зарцуулдаг байсан. Оффисын ирц 20-50% байсан гэжээ.
Эх сурвалж :Business Insider

Шинэ мэдээ